Баяндун сумын Засаг даргын орлогч Б.Батжав: Хээрийн түймэрт таван айлын гэр, хашаа, байшин шатсан

Баяндун сумын Засаг даргын орлогч Б.Батжав: Хээрийн түймэрт таван айлын гэр, хашаа, байшин шатсан

 

Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраагаад байна. Аравдугаар сарын 11-нд гарсан түймрийг өчигдөр шөнө унтрааж, цурманд оруулжээ. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг тогтоох Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байгаа аж.

Энэ талаар Баяндун сумын Засаг даргын орлогч Б.Батжаваас тодрууллаа. Тэрбээр “Түймрийн улмаас үүссэн хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна. Одоогоор Ажлын хэсэг гарч, түймэр өртсөн хэсэг рүү явах гэж байна. Түймэрт өртсөн малчин эрэгтэйг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. Урьдчилсан байдлаар таван айлын хашаа, байшин, гэр шатсан. Өчигдөр шөнө галд мал өртсөн байж болзошгүй. Шөнө байсан учраас мэдээлэл авах боломжгүй байлаа. Тухайн хэсэг нь сүлжээгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл авч чадаагүй. Түймэр гарсан хэсэгт хэд хэдэн айлын өвөлжөө, хаваржаа байдаг” гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen