Хээрийн түймрийг унтраахаар орон нутгийнхныг дайчлан ажиллаж байна гэв

Хээрийн түймрийг унтраахаар орон нутгийнхныг дайчлан ажиллаж байна гэв

 

Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан дөрвөн хээрийн түймрийн голомтод тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Урьдчилсан мэдээгээр өчигдөр /2024.10.13/ түймэрт 23:30 цагийн байдлаар хоёр гэр, нэг хашаа өртжээ.

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулсан бөгөөд өчигдөр 22:40 цагт бүрэн унтраасан байна. Харин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар орон нутгийнхныг дайчлан ажиллаж байна гэв.

Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын зааг нутагт дэгдсэн түймрийн хохирлыг одоогоор тогтоогоогүй байна. Түймрийг унтраахаар аймаг, сумын Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийнхан, малчид ажиллаж байна.

Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул иргэдийг галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen