Хахууль авсан гаалийн байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Хахууль авсан гаалийн байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлэв

 

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч Д.У нэр бүхий компаниудын нүүрс ачих, буулгах талбайгаас нүүрс ачих үед дэмжлэг үзүүлж, хариуд нь хахууль авсан хэрэгт холбогджээ. Түүний хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen