Афганистанд "Исламын улс" цэргийн эмнэлэгт халдаж, 30 гаруй хүний аминд хүрчээ

Афганистанд "Исламын улс" цэргийн эмнэлэгт халдаж, 30 гаруй хүний аминд хүрчээ

 

Афганистаны батлан хамгаалах яамнаас өчигдөр хийсэн мэдэгдэлд "Афганистаны нийслэл Кабулын нэгэн цэргийн эмнэлэг халдлагад өртсөний улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан байна" гэжээ.

Энэхүү мэдэгдэлд "Энэ халдлагыг 4 хүн үйлдсэн байна. Мөн өдрийн үдээс өмнө нэг этгээд эмнэлгийн өмнө хаалганд дэлбэрэлт үүсгэсний дараа нөгөө 3 этгээд эмчийн хувцас өмсөн эмнэлэгт орж хүмүүсийн зүг буудсан. Эмнэлгийн хамгаалагч болон Афганистаны аюулгүй байдлын цэрэг дайралт хийсэн хүмүүстэй буудалцсан байна" гэжээ.

Хэт даврагч "Исламын улс" бүлэглэл тус хэргийг үйлдсэн гэж мэдэгджээ. НҮБ-аас Афганистанд суугаа тусламж үзүүлэх төлөөлөгч мэдэгдэл хийж халдлагыг зэмлэн буруушаажээ.

М.Баяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen