Нэг сар нүүрээ угаахгүй байвал яах бол?

"Гучин өдөр нүүрээ угаахгүй бол арьс чангарч гөлгөр болно” гэсэн реклам сошиал хуудсан дээр байсныг олж үзсэн Шэньжэнь хотын Хэ бүсгүй туршиж үзжээ. Тэр 30 хоног нүүрээ угаагаагүй, арьс арчилгааны ямар ч бүтээгдэхүүн хэрэглээгүй байна. Нэг сар болов, хацрын арьс чангарч, гөлгөр болсонгүй гэнэ. Харин эсрэгээрээ батга гарч эхэлсэн бөгөөд Хэ бүсгүй эмнэлэгт очиж арьсны эмгэг судлалын тасагт үзүүлэхэд мэдээж олон хоног нүүрээ угааж цэвэрлээгүйгээс болсон гэж оношилжээ. 

Шинжлэх ухааны энэ үндэслэлгүй мэдээллийн талаар арьсны эмгэг судлалын тасгийн эмч Дин Шяолань "Нүүрний арьсанд өдөр бүр гадаад орчноос их хэмжээний тоос, бактер наалддаг. Арьс өөрөө цаг хором бүрт бодисын солилцоо явагдаж хөлс, тослог ялгаруулж байдаг учраас нүүрээ цэвэрлэхгүй удвал бактери үржиж, батга гардаг" гэв. Гэхээ нүүрээ ойрхон угаах, эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэснээр арьсны гадаргуу дээр ялгарсан тослогийг бүрэн арилгаж, арьсны хамгаалалтын бүтцийг гэмтээдэг гэнэ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen