Замын ажил ирэх сарын 10-наас эхэлж, 17 байршилд засвар хийнэ

Улаанбаатар хотын зам засварын ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд засвар хийнэ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсээс дараах мэдээлллийг өглөө. Тодруулбал, "Энэ онд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд ээлжит засвар хийж, хучилтын хийцийг хүчитгэх, инженерийн шугам сүлжээний худгуудын түвшнийг тохируулж өндөрлөх, хашлага, явган замын засвар үйлчилгээг хийх, тэмдэг тэмдэглэгээг шинэчилнэ.

Мөн чулуун хийцтэй авто замын хашлагуудыг солихгүй, түвшнийг өндөрлөж, замын нүхэн эвдрэл засварлах, заадас буюу хагарал гагнах, тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, гүүрний урсгал засварууд байнга хийгдэнэ" гэлээ.

Урсгал засварын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen