Ч.Сугармаа: 2024 онд Улиастай-Алтай, Улаангом-Ховд чиглэлийн авто замын барилгын ажлууд эхэлнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаатай ярилцлаа.
-2023 онд авто замын салбарт хийсэн бүтээн байгуулалтуудыг дурдвал?
-Өнгөрсөн жилүүдэд олон улсын чанартай авто замын сүлжээний уртыг 14.921 км болгож нэмэгдүүлсэн. Олон улсын АН-4 чиглэлийн 742 км замыг хатуу хучилттай авто замыг шинээр барьсан. Завхан аймгийн Загастайн давааны замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын 21 аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон.
-2024 онд авто замын салбарт хийх онцлох ажил?
-Монгол Улсын 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсоноор Мянганы замын төслийн их бүтээн байгуулалт дууссан.
Монгол Улсын Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой, сумдыг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбоно. Тухайлбал, Улиастай-Алтай чиглэлийн 198 км, Улаангом-Ховд чиглэлийн 163 км авто замын барилгын ажил 2024 онд эхэлнэ. Манай улсын 330 сумын 107 нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдсон. Энэ онд 44 сумыг хатуу хучилттай авто замаар холбоно. Зам барих нэг хэрэг. Ээлжит, урсгал, их засварыг тогтмол хийх нь бас чухал. Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто замын засвар арчлалт, 8 гүүрэнд их засвар хийнэ
-Тодруулбал, аль аймгийн авто замд засвар хийх вэ?
-Өвөрхангай, Баянхонгор чиглэлийн авто замд хэсэгчлэн засвар хийнэ. Мөрөн, Дорнод аймгийн 50 км замд их засвар хийнэ.