Утаа, тамхидалт гуурсан хоолойг бөглөж байна гэв

Утаа, тамхидалт гуурсан хоолойг бөглөж байна гэв

 

Томуу, томуу төст өвчлөл уушигны хатгалгаа  болж хүндэрч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Өнөөдөр Улаанбаатарт уурсан хоолойн архаг үрэвсэл буюу архаг бронхитгүй хүн байхгүй гэж УГТЭ-ийн Их эмч Б.Золзаяа ярив. Тэрбээр NTV телевизид өгсөн ярилцлагадаа “Утаа болон тамхинаас болж уушгинд үүсдэг эмгэг нь гуурсан хоолойн архаг үрэвсэл. Энгийнээр хэлбэл архаг бронхит. Энэ нь ямар нэгэн байдлаар хортой утаа, химийн бодисуудаар удаан хугацаанд амьсгалснаас үүддэг. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын хэвийн үйл ажиллагаа алдагддаг.

Сүүлийн үед томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой иргэд уушигны хатгалгаагаар хүндэрч байна. Мөн утаанаас шалтгаалсан гуурсан хоолойн архаг үрэвслүүд бөглөрөх, сэдрэх тохиолдлууд нэмэгдсэн. Энэ нь иргэдийн дунд нийтлэг ажиглагдаж байна.

Улаанбаатар архаг бронхитгүй хүн гэж байхгүй болсон. Бронхит нь хүйтний улиралд наад зах нь өглөө сэрэхэд ханиалгах, ам, хоолойд нус, цэр тээглэх, гарахгүй байх зэрэг шинж илэрдэг. Цаашилбал хүндрэхэд ханиалгалт хүндрэх, гуурсан хоолойн шүүрлээр бөглөрч амьсгаадалт орж ирдэг. Энэ мэтчилэн  агаарын бохирдлын улмаас уушгины архаг бронхит, томуу томуу төст өвчин хүндэрч байна” гэжээ.  

2022 оны судалгаагаар манай улсын 608 мянган хүн амьсгалын замын өвчнөөр оношлогдож эмчлүүлжээ. Мөн Шүүх шинжилгээний статистикаар сүүлийн долоон жилд 745 хүн угаарын хийн хордлогоор нас барсныг Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар өнөөдөр мэдээлсэн юм. Тэдний зүгээс Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрх зөрчигдсөөр байгааг ийнхүү тодотгож байв.

Б.ЦЭЦЭГ

http://time.mn/tYk.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen