ЭМЯ-наас утаанаас сэргийлж шүүлтүүртэй амны хаалт зүүхийг зөвлөлөө

ЭМЯ-наас утаанаас сэргийлж шүүлтүүртэй амны хаалт зүүхийг зөвлөлөө

 

Агаарын бохирдол, нүүрсний утаа ихсэж буйтай холбогдуулан гадуур гарахдаа PM2.5 нарийн ширхэгт тоосонцор шүүх зориулалтын шүүлтүүртэй амны хаалт зүүж хэвшэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10.000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн. Мөн өнгөрсөн 10 жилд агаарын бохирдлын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоогоод буй. Тэгвэл амны хаалтыг хэрхэн сонгож, зүүх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Нүүрсний шаталтаас гарч байгаа хий дэх хагас дэгдэмхий элементүүд нь хүйтэн цагт гадаад орчны агаартай холилдон тоосонцор болдог аж. Улмаар хамар, төвөнх, гуурсан нь хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин орж уушгины хатгалгаа, бронхит гэх мэт өвчнийг үүсгэдэг. Иймд агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалахын тулд амны хаалт сонгохдоо анхаарах зүйлсийг хүргэж байна.

Амны хаалтыг сонгохдоо анхаарах зүйлс:

  • PM2.5 нарийн ширхэгт тоосонцор шүүх зориулалтын шүүлтүүртэй байх
  • Амьсгалсан агаарыг буцаан гадагшлуулах хавхалгатай
  • Нүүрэнд тохирсон байх 
  • Тухайн амны хаалт дээрх заавраас хэрэглэх хугацааг харах

Амьсгал хамгаалах хэрэгсэлд бэхлэгдсэн шүүлтүүр нь шүүх чадвараараа бага /FFP1/, дунд зэрэг /FFP2/, сайн /FFP3/ гэсэн зэргэлэлтэй байна. Нарийн ширхэгтэй тоосонцроос хамгаалах зориулалтын амны хаалт дээрх тэмдэглэгээ нь тоос шүүх чадварыг илэрхийлдэг байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen