Тэ Ян, Лиса нарын хамтрал дэлхийн 40 гаруй орны чартыг ТЭРГҮҮЛЛЭЭ

Тэ Ян, Лиса нарын хамтрал дэлхийн 40 гаруй орны чартыг ТЭРГҮҮЛЛЭЭ

 

Дөрөвдүгээр сарын 25-нд "Big Bang" хамтлагийн Тэ Ян болон "Blackpink" хамтлагийн Лиса нарын хамтран дуулсан "Shoong!" дууны клип цацагдсан. 

Тус дуу цацагдсан даруйдаа дэлхий даяарх iTunes дууны чартын 1-т бичигдсэн бол Европын iTunes чартын 2-т орсон байна. Дуучин Тэ Яний "Down to Earth" цомог нь Австрали, Хонконг, Малайз, Мексик, Филиппин, Сингапур, Тайвань зэрэг нийт 14 бүс нутагт iTunes-ийн шилдэг цомгийн жагсаалтын 1-р байрт оржээ.

Уг цомогт багтсан "Shoong!" дуу Камбож, Чили, Франц, Энэтхэг, Индонез, Филиппин, Сингапур, Испани болон бусад 40 гаруй оронд iTunes-ийн шилдэг дууны жагсаалтад тэргүүлээд байна. 

"Shoong!" дуу 48 цагийн дотор 20 сая хандалт авчээ. Мөн SHOONGxTAEYANGxLISA хэмээх хаштэйг твиттер хуудаснаа трэнд болоод байна. 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen