Туркт 1 тэрбум ам.долларын яаралтай тусламж олгохыг уриалжээ

Туркт 1 тэрбум ам.долларын яаралтай тусламж олгон, газар хөдлөлтийн гамшигт хамгийн хохиролтойгоор өртсөн 5.2 сая иргэдийг дэмжихийг НҮБ энэ сарын 16-нд олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн ажил зохицуулах тэнхим мөн өдөр шуурхай хандивыг санаачлан эхлүүлээд байна. Ирэх гурван сарын дотор хуримтлагдсан хөрөнгөөр Туркийн гамшигт хамгийн ихээр нирвэгдсэн 5.2 сая иргэн, түүнчлэн олон тооны дүрвэгчдэд туслан дэмжих юм. Тус хөрөнгийг гамшигт өртсөн хүмүүсийг оруулах түр сууц, хүнс, эмчилгээ хийгээд шим тэжээлийн бүтээгдэхүүн, ундны ус, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэвийн байдлыг сэргээх анхан шатны ажил, нурангийг цэвэрлэх зэрэгт голчлон зарцуулна гэжээ.

Н.Уртнасан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen