МОНГОЛ УЛС АНУ-Д 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 19-ний өдөр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Тэрээр тус улсын Умард болон Өмнөд Каролин, Виржина мужид болсон “Флоренс” хар шуурганд олон хүн амь насаа алдаж, эд материалын их хэмжээний хохирол учирсанд Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс эмгэнэл илэрхийлж, 100 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм.
Хүмүүнлэгийн тусламжаар олгох тэмээний 1415 ширхэг ноосон хөнжил худалдан авах, гамшгийн голомтод хүргэхэд шаардагдах хөрөнгийг нөөц хөрөнгөөс гаргахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
“Флоренс” хар сал хины улмаас 30 гаруй хүн амь үрэгдэн, 500 гаруй мянган иргэн, бизнес эрхлэгч орон байргүй болж, урьдчилсан байдлаар 10 тэрбум ам.долларын хохирол учраад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.