Нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1,200,000 төгрөг болж зарлагатайгаа тэнцэв
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2022 оны гуравдугаар улирлын дүн гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тус судалгаагаар гуравдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 176 мянган төгрөгөөр буюу 11.7%, өмнөх улирлаас 35 мянган төгрөгөөр буюу 2.1%-аар нэмэгджээ.
ҮСХ-ны Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн ахлах статистикч Д.Баасан “Энэ оны гуравдугаар улирлын байдлаар үнийн нөлөөллийг арилган тооцсон өрхийн сарын дундаж бодит орлого 1.2 сая төгрөгт хүрчээ. Үүнээс мөнгөн орлого нь 1.1 сая төгрөг. Өрхийн сарын дундаж бодит зарлага 1.2 сая төгрөгт хүрсэн бөгөөд үүний дотор хүнсний бус бараа үйлчилгээний зарлага 732 мянган төгрөгт хүрсэн” гэлээ.
Бодит мөнгөн орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурахад тэтгэвэр тэтгэмжийн бодит орлого 65 мянган төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн аж.