ИРГЭН: Бие засуулаагүй, өрөө нь хүйтэн байсан

ИРГЭН: Бие засуулаагүй, өрөө нь хүйтэн байсан

 

Төв талбай дээр болсон “Ажлаа хий” жагсаалын үеэр баригдаж саатуулагдсан иргэд  саатуулах байрнаас гарсны дараа мэдээлэл өглөө.

   Жагсаалд оролцож саатуулагдсан иргэн “Хоёр цагдаа нийлээд  гурван хүүхдийг  машиндаа чихээд зодсон. Жоохон 13 нас хүрээгүй хүүхдийг бариад ирсэн. Хүүхэд хамгаалах төвийн хүмүүс өглөө ирээд аваад явсан. Биднийг бие засуулаагүй зургаан цагийн дараа ариун цэврийн өрөөнд оруулсан. Саатуулах өрөө нь хүйтэн куртиктэй байхад хүртэл даардаг юм билээ. Саатуулагдсан хүмүүстэй зөв харьцаагүй.  Хүүхдүүдийг нэг нэгээр нь гаргахдаа “гүй хурдан яв” хэлж шаардсан. Надад ил харагдах шарх байхгүй ч зодсон. Намайг  30 хонгийн баривчилгаанд явуулна гэж цагдаа нар хоорондоо  ярьж байсан. Анх барихдаа ч зүгээр гавлаад аваад явчихгүй зодож дээрэлхсэн” гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen