Энэтхэгт суугаа Элчин сайд Г.Ганболд монгол эмэгтэйг зодсон уу?

УИХ-ын даргын ажлын албаны твиттер хаягаас өнөөдөр 11.00 цагийн орчимд дараах ноцтой мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм.

Энэ нь ”УИХ-ын даргын ажлын албанд ийм бичлэг ирлээ. Энэтхэгт охиноо эмчлүүлж буй бүсгүй Элчин сайд дээр тусламж гуйхаар очиход гэдэс рүү нь тийрээд машиндаа суугаад явсан гэнэ. Энэ үнэн бол иргэддээ туслах ёстой Элчин сайд ийм хүний үнэргүй байж болох уу ‼ ГХЯ анхаарна уу @TsogtbaatarD” гэсэн байлаа.

УИХ-ын даргын ажлын албанд ийм бичлэг ирлээ.

Энэтхэгт охиноо эмчлүүлж буй бүсгүй Элчин сайд дээр тусламж гуйхаар очиход гэдэсрүү нь тийрээд машиндаа суугаад явсан гэнэ. 
Энэ үнэн бол иргэддээ туслах ёстой элчин сайд ийм хүний үнэргүй байж болох уу
ГХЯ анхаарна уу @TsogtbaatarD

Уг бичлэгийг сонсоход “Энэтхэг улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас энэхүү бичлэгийг хийж байна. Бид Монголд ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд нутаг буцах гэтэл баахан асуудал тулгарч бид хоёр үнэхээр аргагүйдээд   байна. Өнөөдөр би эрчимт эмчилгээний өрөөнд охиноо сахиж эхнэрээ ЭСЯ -руу явуулсан. Гэтэл Элчин сайд Г. Ганболд гарч ирээд миний ханийг чээж рүү нь болон ходоод, сав руу нь өшиглөөд машиндаа суугаад явсан байна. Машинд нь түүний гэргий болон туслах Энхболд нь сууж байжээ. Мөн жолооч нь байсан байна. Бид одоо яах ёстой вэ. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хүн байна уу” гэж ярьжээ.

ЭСЯ-ны хашааны гадна уйлж суугаа эмэгтэй уг бичлэгт ярихдаа “Би туслах Энхболдод хандаж танай төлөөлөгч, Элчин сайд хоёр надад тусалж чадахгүй байна. Та надад туслаач гэсэн. Гэтэл “Чи юу гээд байгаа юм бэ. Би чамд яаж туслах ёстой юм бэ гэсэн. Дараа нь сайд эхнэрийн хамт ирсэн. Машинд сайд, түүний эхнэр, туслах, жолооч, бас нэг эмэгтэй суусан. Тэгэхээр нь би машины хойд талын хаалгыг онгойлгоод “Сайдаа та надад туслаач дээ” гэхэд сайд ходоод руу өшиглөөд жийж унагаасан” гээд асгартал уйлж байв.

Тэрбээр “Миний хүүхдэд одоо нэг минут ч үнэтэй байна. Тархи нь үхжиж байна. Зүрхний хагалгаа хийлгэсэн боловч асуудал үүсээд байна. Эмч нарын буруугаас бактери ороод улам хүндэрсэн. Бие нь дээрдэхгүй дөрвөн сар боллоо. Хүний нутагт үнэхээр хэцүү байна. Намайг зодож байхыг олон хүн харсан. Энд камерууд байна. Би сайдыг дахиад гарч ирэхээр нь “Элчин сайд аа, та яагаад зодож байгаа юм бэ. Би хүүхдийнхээ төлөө л явж байна. Эмэгтэй хүн, эх хүний хувьд танаас тусламж гуйж байна” гээд бичлэг тасалдав.

Үүний дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрт нь хаягласан постод хариу өгөхдөө “Ийм ноцтой зүйлийн гэрч болсон бол ГХЯ-н дээр одоо шууд очоод мэдэгдэх хэрэгтэй байна. Манайхан таныг хүлээгээд авна. Хэлсэн байгаа. Бас цагдаад мэдэгдэх. Таны туслалцаа бидэнд хэрэгтэй байна” гэжээ.

Энэ асуудлын үнэн бодит байдлыг тус ЭСЯ-ны камерын бичлэгээс л бататган харж болох бололтой. Мөн хууль хяналтын байгууллагууд шалгаж холбогдох гэрчүүдээс тодруулж Монгол иргэний эрх ашгийг хамгаална гэдэгт найдаж байна. Хэрэв Элчин сайд Г.Ганболд Монгол Улсын иргэн эмэгтэй туслалцаа хүсээд очиход нь зодсон нь батлагдвал асуудал хурцаар тавигдаж хариуцлага тооцох нь лавтай.

 

News.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen