З.Мэндсайхан: Мал эмнэлгийн салбар мэргэжлийн байх ёстой

З.Мэндсайхан: Мал эмнэлгийн салбар мэргэжлийн байх ёстой

 

Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон салбарын байгууллагуудын удирдлага, эрдэмтэн докторууд, малын эмч нар оролцож, төрөөс мал эмнэлгийн салбарын талаар баримталж буй бодлого, тулгамдсан зорилт, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

 

Зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мал эмнэлгийн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Тэрбээр мал эмнэлгийн салбар мэргэжлийн байх ёстойг онцлоод мал аж ахуйг эдийн засгийн хувьд бие даасан болгохын тулд тус салбарт түлхүү анхаарах ёстойг тодотголоо. Мөн хөдөө аж ахуйн салбар нь шинжлэх ухаан, эрдэмтэн докторын гаргасан судалгаа шинжилгээ, төлөвлөлтөд үндэслэсэн байх бодлогыг баримтлан ажиллаж байгаагаа хэлсэн юм.

Мал эмнэлгийн салбарын бүх шатанд гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван аймаг сумыг нэмэгдүүлэн баталгаажуулж, мал аж ахуйн салбарт үйлдвэрлэгдэж байгаа хүнс нь  эрүүл аюулгүйн баталгаатай, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна.

Улсын мал эмнэлгийн албаны үндсэн зорилгын нэг нь мал сүргийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, тэмцэх ажлыг удирдан зохион байгуулж, чанартай гүйцэтгэх, хяналт тавих, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг бэлтгэх, хадгалах, борлуулах, тээвэрлэх зэрэг бүх шатанд мал эмнэлгийн ариун цэврийн хяналтыг тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангах, мал эмнэлгийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, шинэ технологи, мэдээллийг нэвтрүүлэх юм. Үүний зэрэгцээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон гадны мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөтгөж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг тууштай нэмэгдүүлэхэд оршино.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen