УЛААНБААТАР ХОТОД МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ХАЯАГАА ТЭЛСЭЭР БАЙНА
СХД-ийн 22-р хороо шижирийн аманд 2017оны 07-р сарын 24-нд малын шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож 17 үхэрт устгал явуулсан.
Өвчний голомтыг устгах арга хэмжээ авах талаар Нийслэлийн мал эмнэлгийнгазрын холбогдох хүмүүст Нийслэлийн засаг дарга үүрэг болгосон гэтэл өнөөдөр өвчин хүрээгээ тэлж СХД-ийн 22-р хороо найрамдлын ам бор толгой 1-р хорооны нутаг дэвсгэрт оношлогдож 10 гаруй өрхийн 80 гаруй малыг устгалд оруулсан гэтэл Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга малын гоц халдварт шүлхий өвчний үеэр алга болсон.Алга болсны шалтгааныг тодруулахад ээлжийн амралттай гэдэг тайлбар өгсөн // Нийслэлийн засаг захиргааны албаны хүн //
Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь Мал эмнэлэгийн ухааны доктор цолтой.Энэ эрх мэдэлтэн мэргэжлийн хувьд мал эмнэлгийн мэргэжилтэн Мал эмнэлгийн мэргэжилтэн нь малын гоц халдварт өвчны тухай мэдээлэлтэй, түүн дотроо хүн ам нягтаршсан газар малын гоц халдварт өвчин гарвал улс эх орон хүн ардад ямар их хохиролтой гэдгийг мэднэ,гэтэл мэдсээр байж өвчний онош тодорхой болчихоод хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийслэлийн засаг дарга үүрэг өгөхөд амралтаа аваад явж л байдаг.
Хорио цээрийн бүсэд байгаа малгүй маш олон айлын маш олон хүмүүс ажилдаа явж чадахгүй болоод байна зарим айлын хүмүүс гэр орноо орхиод хорио цээрийн дэглэм дуустал гадуур амьдарна гээд яваад өгсөн байдаг.
Аливаа албан тушаалтан мөнгө санхүүгийнтөлөө Улс эх орон Түмэн олон хохирч байх нь хамаагүй энэ цагийн аясыг дагаж болохгүй гэдгийг түмэн олондоо уламжилж Нийслэлийн удирдлагууд тухайн эрх мэдэлтэнд хариуцлага тооцох хэрэгтэй.
Сэтгүүлч Т.Эрдэнэцогт