Сангийн сайд: ХӨСҮТ-ийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж

 

Сангийн сайд: ХӨСҮТ-ийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж

 

Сүүлийн өдрүүдэд засвар үйлчилгээ хийгдэлгүй удсанаас хуучирч муудсан ХӨСҮТ-ийн нөхцөл байдлын талаар иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан

 

 "ХӨСҮТ-ийн нөхцөл байдал үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Би өөрөө хэвтэн эмчлүүлж байсан. Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтууд дээр ХӨСҮТ, ХСҮТ зэрэг эмнэлэгт онцгой анхаарч байгаа ч дорвитой ажил хийе гэвэл 100 гаруй сая долларын бүтээн байгуулалт хийгдэж байж энэ асуудлыг шийдэх боломжтой. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын донор байгууллагуудын зээл тусламж авах хэрэгтэй. Бид энэ талаар судалж байгаа” хэмээн УИХ дахь МАН–ын бүлгээс мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen