Чанаргүй зээл өмнөх оноос 18.1 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм, эдийн засгийн өнгөрсөн нэгдүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа.
Инфляци улсын хэмжээнд өмнөх нэгдүгээр сараас 1.1 хувь, өмнөх оноос 3.3 хувиар өссөн байна. Ийнхүү инфляци өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувиар мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 10.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийнх 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин нэгдүгээр сарын үзүүлэлтээр гадаад худалдааны тэнцэл 151.4 сая ам. долларын ашигтай гарсан аж. Тодруулбал Монгол Улс дэлхийн 99 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 705.7 сая ам. долларт хүрчээ. Үүнээс 428.5 сая ам. долларын экспорт, 277.2 сая ам. долларын импорт хийсэн байна. Экспортын хэмжээ 30.2 хувиар нэмэгдэхэд нүүрсний экспорт өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Харин импортын хэмжээ 39.2 хувиар нэмэгдсэн нь эрдэс бүтээгдэхүүний хэмжээ 27.3 сая ам. доллараар өссөнтэй холбоотой аж.
Түүнчлэн нэгдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 11.9 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас 203.0 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.0 их наяд төгрөгөөр өсчээ. Тэгвэл гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст 736.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 87.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1056.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар өссөн. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 12 дугаар сараас өөрчлөлтгүй гарсан бөгөөд өмнөх оны мөн үеэс 0.9 пунктээр өсчээ.
Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч нэгдүгээр сарын эцэст 945.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 4.6 хувиар өссөн.
Улсын хэмжээнд төлбөрийн тэнцэл 25.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Ийнхүү алдагдал хүлээхэд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 440.6 тэрбум төгрөг болж, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 465.9 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн нь нөлөөлжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 54.4 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 19.1 пунктээр илүү байгааг статистикчид танилцууллаа.