Нойргүйдлээс хэрхэн сэргийлэх вэ

 

Тогтмол нойртой байваас хүн цовоо сэргэлэн, ажлын чадвар сайтай байдаг. Хэвтээд л унтаж, хүссэн цагтаа нойроо авч чаддаг хүн бол эрүүл байгаагийн шинж. Нойр хэвийн байх гол үндэс нь тогтмол цагт унтаж, босч хэвших явдал юм. Болж өгвөл орой эртхэн /22-23цагт/ унтаж, өглөө нар гарахаас  урьд босч заншвал таны нойр тогтмолжих болно. Тэгвэл нойргүйдэл хэмээх эмгэгт тус болохуйц уламжлалт арга домоос хүргэе.

  • Нойр үл хэрэхэд сүгмэл гурвын танг үнээний сүүнд буцалган бүрж уугаад унтвал магад нойр сайжирна. Хэрэв энэ тан үгүй бол сүүнд гоньд бага зэрэг хийж буцалгаж уухад тус болно. Мөн унтахын өмнө шинэхэн тараг уух нь ч бас тустай байдаг.

  • Нойр хүрэхгүй сэрвэлзэхэд унтахын өмнө хоёр хөлийнхөө улыг баруун зүүн гараар солбиулан өөрөөр хэлбэл баруун гарын алгаар зүүн хөлийн тавгийг, зүүн гарын алгаар баруун хөлийн улыг халтал 100 удаа илэхэд нойр хүрнэ гэдэг.

  • Морины толгой овгор яс, хүний зулайн үс, хар тосонд зуурсан гурил зэргийг найруулан шатааж хамраар нь утахад нойр хүргэдэг байна.

  • Мөн гоньдыг нарийн талхалж үрийн тосонд зуурч хөлийн уланд наахад нойр сайн хүргэнэ хэмээн домын сударт өгүүлжээ.

  • Нойр муудахад нохойн хошуу буцалгаж уух, цайндаа цахилдагны үндэс байнга хийж чанаж уух, мөн чавганы цөмийг архинд дэвтээж уух, эсвэл унтахын өмнө хунчирын /үндсийг нь эмнэлэгт хэрэглэдэг, тэнхээ тамир сайжруулахад сайн, буурцагтан овогт орох олон наст өвс/ шүүсийг шимж залгих бас тустай.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen