Оюутнуудыг төөрөгдүүлж буй МҮИС-ийг шалгана

Оюутнуудыг төөрөгдүүлж буй МҮИС-ийг шалгана

 

МУИС болон Улаанбаатарын их сургуулийн багш нар ШӨХТГ-т ханджээ. 

МУИС-ийнхан Монгол улсын их сургууль /МУИС, Mongolian National University, National university of Mongolia.../-ийн нэрийг бусдад андуурагдах байдлаар авч хэрэглэж байгаа Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүссэн байна. Мөн энэ асуудлаар  Улаанбаатарын их сургуулийн удирдлагууд мөн ханджээ.

Улаанбаатарын их сургууль  байгуулагдаад 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа атал Олон улсын Улаанбаатарын их сургууль,"Улаанбаатар эрдэм оюу их сургууль" гэх ижил нэршилтэй сургуулиуд гарч ирснээс  иргэд төөрөгдөлд  орж байгааг онцолсон   байна.

Иймээс МУИС болон Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөллөөс ирүүлсэн гомдол, саналын дагуу ШӨХТГ асуудлыг шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн ажиллах аар болсон байна.Энэ асуудлаар МҮИС, ОУУБИС, УБЭОИС төлөөллийг ч хүлээн авч уулзах юм байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen