Коронавирусний өөр нэгэн төрлийн вакциныг ОХУ сайн дурынхан дээр амжилттай туршжээ

Коронавирусний өөр нэгэн төрлийн вакциныг ОХУ сайн дурынхан дээр амжилттай туршжээ

 

МОСКВА. /INTERFAX/. ОХУ-ын “Вектор” нян судлал, биотехнологийн шинжлэх ухааны төвийн гарган авсан коронавирусний вакциныг эмнэлзүйн туршилтын нэгдүгээр үе шатны хүрээнд эхний сайн дурынхан дээр амжилттай туршсан тухай Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын хэвлэлийн алба мэдэгджээ. 

“Сайн дурын 5 хүнийг вакцинд хамруулсны дүнд "ЭпиВакКорона" вакцины аюулгүй байдлын тухай завсрын тайланг Эрүүл мэндийн яаманд танилцуулахаар бэлтгэжээ. Туршилтад сайн дураараа оролцсон бүх хүний биеийн байдал сайн байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.

“Вектор” төвийн вакциныг эхний таван хүн дээр туршихад эерэг үр дүнг харуулсан бөгөөд үүний дараа дахин 9 хүнийг вакцинд хамруулсан байна. Тэднийг одоогоор эмчийн хяналтанд байлгаж буй бөгөөд биеийн байдал нь хэвийн байна. 

 

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийд анхных болох коронавирусний вакциныг бүртгэсэн тухай зарласан билээ. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийсэн байна. 

https://www.montsame.mn/mn/read/233780

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen