ТҮЦ-ний ээлжит шахаа буюу Су.Батболдын ХУУДУУТАЙ ЗАХИРАМЖ хэний захиалга вэ?

 

ТҮЦ-ний ээлжит шахаа буюу Су.Батболдын ХУУДУУТАЙ ЗАХИРАМЖ хэний захиалга вэ?

 

Нийслэлийн захирагчийн албанаас гаргаж байгаа тушаал шийдвэр заримдаа ч хөх инээд хүргэх юм. Улаанбаатар хотын автобусны буудал болгон дээр байрлах ТҮЦ-нүүдийг өнгөрсөн оны сүүлээс эхлэн ХОТЫН МЭЭР маань үзэхээ больсон. Одоогийн байдлаар 205 ТҮЦ-ийг буулгасан гэнэ. Гэхдээ ТҮЦ нь иргэдийн амжиргааны гол эх үүсвэр болчихоод байгааг нийслэлийн захирагчийн албаныхан нэг их ойшоохгүй цагдаа хүчнийхээр дайлаалгасаар байна.

 

Гэтэл өмнөх захирагч Э.Бат-Үүл ТҮЦ-нүүдийг хоёр гурван жилийн өмнө нийслэлийн өнгө үзэмжид халгаатай муухай харагдаж байна гээд нэг стандарттай ТҮЦ-нүүдийг иргэддэд шахаж байсан түүхтэй. Харин нөгөө ТҮЦ-нүүд өнөөдөр бас ээлжит даргын хараанд таалагдаагүй учраас буулгуулж байгаа энэ. Уг нь нийслэл хотын өнгө үзэмжид аятайхан нэгдсэн ТҮЦ-нүүд байгуулах нь зөв. Гэхдээ эхнийхээ хийснийг дараагийнх нь хараар буддаг тийм л ажил болж байна. Энэ нь иргэдэд ямар их чирэгдэл учирч байгааг ухаарах цаг болоогүй бололтой.

 

Одоогийн захирагч Су.Батболд маань нийслэлд муухай харагдаад байгаа ТҮЦ-нүүд нь ариун цэврийн өрөөтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан гэх. Энэ нь бодит амьдрал дээр хэр нийцэлтэй вэ. Үнэндээ манай томоохон банк, албан байгууллага руу ороход "ариун цэврийн өрөө” нь гадны хүнд үйлчилдэггүй, хэрвээ үйлчиллээ гэхэд халаастай л харьцдаг дүр зураг байсаар байгаа. ёстой л тэнгэрийн санааг газарт буулгах гээд оролдсон төдий л ажил гээд хэлэхэд нэг их хилсдэхгүй л болов уу. Ер нь бол хэн нэгний шахааны бизнесийг өөгшүүлэн дэвэргэх захирамж болоод байгаа юм биш үү гэсэн хардлага тээгдсээр л байна.

 

Эцэст нь хэлэхэд хэн нэгний халаасыг түнтийлгэх гэж ард иргэдийнхээ халаас руу гараа шургуулах хууль, захирамж шийдвэр гаргасаар байх уу? хотын дарга Су.Батболд оо!!!

 

 

Эх сурвалж: BOLOD.MN

ЧОЙ



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen