Цас цэвэрлэхэд цэрэг, оюутан, ахлах ангийн сурагчдыг дайчилна

 Цас цэвэрлэхэд цэрэг, оюутан, ахлах ангийн сурагчдыг дайчилна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд зарим газраар 23 см хүртэл цас орсон. Засаг даргын уриалгын дагуу нийслэлийн болон харьяа байгууллагуудын бүх албан хаагчид ажиллаж хуваарьт газруудаа сайн цэвэрлэсэн гэдгийг тэрээр онцлоод өнгөрөгч бямба гаригийн шөнө нийслэлийн төвийн 6 дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэсэн. Хэдий бид цэвэрлээд байгаа ч шөнө нь цас хялмаалаад хальтиргаа гулгаа нэмэгдэж байна" гэлээ.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж "Өнгөрсөн 14 хоногт харьцангуй тайван байсан. Энэ их цасны улмаас дуудлага нэмэгдсэн. Цас орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларсан. Хайлаастын, шинэ Гэмтлийн гээд зарим өсгүүр газарт гулгаа их үүсч автомашины хөдөлгөөнд их ачаалал үүсгэсэн. Мөн галт тэрэгний тээвэрлэлт нэмэгдсэн нь хөдөлгөөний эрчмийг бууруулахад нөлөөлж байна” гэлээ.
Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд нөхцөл байдал хүндэрч буйг дурьдаад "Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна" гэв.
Мөн ирэх 14 хоногт хийх ажил болон яаралтай авах арга хэмжээнүүдийн талаар үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө. Хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, холбогдох байгууллагуудтай нь ярилцаад цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ 7 хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болгов.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen