Хавар өссөн шатахууны үнэ дорвитой буухгүй байсаар намартай золгов

Шатахууны үнийн өсөлт, бууралтаас ергөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэж, улмаар иргэдийн амьжиргаанд ч нөлөөлж болохуйц дүр зураг манай улсад ажиглагдаад багагүй хугацааг үдсэн.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард шатахууны үнэ литр тутамд 50 төгрөгөөр нэмэгдэж, АИ-92 шатахуун 1,785-1,790 төгрөг болж өсөөд байсан. Дараа cap нь буюу тавдугаар сард дахин нэмэгдэж, АИ-92 шатахууны жижиглэн борлуулалтын үнэ 70-80, АИ-95-98 шатахууны үнэ 40-50, дизель түлшний үнэ 30-35 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл өчигдрийн байдлаарх шатахууны үнийн мэдээллийг сурвалжиллаа.

“Петровис”, "Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд”, Тэс Петролиум”, “М-Ойл”, “Синчи-Ойл”, “Сити газ энержи” компанийн зарим шатахуун түгээх станцад АИ-92 шатахуун 1,780-1,840 төгрөгийн үнэтэй байв.

Харин АИ-95 шатахуун 2,230-2,240, дизель түлш 2,350-2,370 төгрөгийн үнэтэй байна. Улаанбаатар хот дахь дээрх шатахуун түгээх станцаар АИ-80 шатахуун төдийлөн борлуулагдахгүй байгаа аж.

Учрыг тодруулбал, орон нутгийн салбаруудаар 1,600-1,750 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан юм. Нийслэлийн Статистикийн газрын энэ сарын 21-нд хийсэн судалгаагаар нийт шатахуун түгээх станцад АИ-95 шатахуун долдугаар сарын 10-нийг хүртэл 2,285 төгрөгийн үнэтэй байсан. .Үүнээс хойш наймдугаар сарын 21-нийг хүртэл 2240 төгрөгөөр буюу 45 төгрөгөөр буурсан үнээр тогтмол борлуулагдсан гэсэн судалгааг хийжээ.

Энэ онд Монгол Улс нийт 1.1 сая тонн газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхийг зорьж байгаа. Тэгвэл долдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 554.9 тонн газрын тос олборлож, 525.3 тонныг экспортолжээ.

Улмаар улсын төсөвт төвлөрүүлэхийг зорьсон нийт орлогын 40 хувь буюу 134.3 тэрбумыг хуримтлуулсан байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн   яамнаас тодрууллаа. Тэгвэл энэ сарын 27-ны байдлаар манай улс ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Холбогдох албаныхан шатахууны үнэ нэмэгдэх шалтгааныг хилийн үнэ, валютын ханшийн савлагаатай холбон тайлбарладаг.

Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард шатахууны үнэ өссөн нь гол импортлогч ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байсан. Ийн шатахууны үнэ шуугиан дагуулж нэмэгдсэнээс хойш гурван cap гаруй хугацаа өнгөрсөн ч дорвитой буугаагүй болохыг сурвалжилгын үнийн хүснэгтээс харж болох юм.

Шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэнтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Үнийн бодит өсөлт үү, холбогдох хуульд нийцэж байна уу” гэдгийг шалгахаар худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байдаг.

Хяналт, шалгалтад хамрагдсан 17 аж ахуй эрхлэгчдийн жижиглэн борлуулалтын мэдээлэл, өртөг, ашиг, алдагдал зэргийг тооцоход сонирхолтой дүгнэлт гарсан юм. Дүгнэлтэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээгүй хэмээн тооцсон.

Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахуун литр тутамд 30-100, дизель түлш литр тутамд 270-289 төгрөгийн ашигтай байхад жижиглэн борлуулалтын үнийг нэмэг-дүүлсэн гэж үзээд, хэд хэдэн чиглэлээр үнийг бууруулах үүрэг, зохицуулалт өгсөн ч хэрэгжилт төдийлөн харагдахгүй байгаа билээ.

Шатахуун импортлогчид өнгөрсөн онд АИ-92 шатахууны үнийг нийт долоон удаа нэмснээр литр тутамд 231 төгрөгөөр өсөөд байсан бол энэ онд гурван удаа нэмснээр литр тутамд 204 төгрөгөөр өссөн болохыг сүүлийн судалгаанаас харж болох юм.

Шатахуун түгээх станцын нэр

/ Төрөл

Петровис

Сод

Монгол

Шунхлай

Магнай

трейд

Тэс

Петро

лиум

М-Ойл

Синчи-

Ойл

Сити газ энержи

АИ-92

1,820

1,830

1,840

1,840

1,840

1,810

1,780

 

АИ-95

2,240

2,240

2,240

2,240

2,240

2,230

 

 

ДТ

2,370

2,370

2,360

2,370

2,370

2,360

 

 

ЛРG авто газ

 

 

 

 

 

 

1,200

1,200

Ахуйн газ

 

 

 

 

 

 

2,600

2,600

 

 ЭХ СУРВАЛЖ: М.ҮҮРИЙНТУЯА, ҮНДЭСНИЙ ШУУДАН
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen