ШАТАХУУНЫ ҮНЭ 50 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ
Энэ сарын 5-нд Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогч компани, аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнээ буулгах үүрэг даалгавар өгсөн байгаа билээ. Тэгвэл өгсөн үүрэг даалгавар хэр хэрэгжиж биеэлсэн талаар энэ сарын 15-нд шалгасан байна. Шатахуун импортлогчдыг 100-200 төгрөгөөр үнээ бууруулахыг шаардсан бол тэд 50 төгрөгөөр үнээ бууруулсан байна. Гэхдээ 50 төгрөг хангалтгүй, 500 төгрөгөөр бууруулсан мэт сүржигнэж, шатахууны үнэ буурлаа гэх мэдээлэл хийх нь зохимжгүй хэмээн ард иргэд шүүмжилж байна.
О.Гэрэл
Оллоо.mn