Шатахууны үнэ дахин нэмэгджээ

Шатахууны үнэ дахин нэмэгджээ

 

Бензин шатахууны үнэ дахин нэмэгдэж иргэдийг бухимдуулаад байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нефть импортлогчид шатахууны үнийг литр тутамд 70-80 төгрөгөөр нэмж, зарим шатахуун түгээх станцуудын АИ 92 автобензин 1850-1860 төгрөг болжээ.

Ингэснээр шатахууны үнэ зөвхөн дөрөвдүгээр сард л гэхэд 130-140 төгрөгөөр нэмэгдчихлээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр шатахууны үнэ литр тутамд 45-50 төгрөгөөр нэмэгдэж  1785-1790 төгрөг болсон юм.

Энэ талаар, Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад, "Монгол Улс ОХУ-аас 100 хувь хамааралтай буюу бүтээгдэхүүний 95 орчим хувийг импортолдог. Энэ нь гадаад зах зээлийн үнэ буюу Сингапур дах бирж дээр брент маркийн газрын тосны ханшны үнээс хамаарч шатахууны үнийн өсөлт бууралт хамаарна. ОХУ-аас сар бүрийн 25-30-ны үед манай улсад шатахууныхаа хилийн үнийг өгдөг. Тус улсаас импортолж буй шатахууны үнэ нэмэгдсэн нь үнийн өөрчлөлтөд нөлөөлж байна" гэв.

Т.Гэрэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen