БҮХ ЗҮЙЛС НЭГ ЦЭГЭЭС Л ҮҮССЭН, ЭЦЭСТ НЬ БҮХ ЗҮЙЛС НЭГ ЦЭГ Л БОЛНО
Би, та, бид нар бүгд 13,7 тэрбум жилийн өмнөх их тэсрэлтээс үүсэн хязгааргүй орон зай руу тэлж яваа, орон-цагийн нэгээхэн жижиг мужийг эзлэн орших, эгэл нэгэн галактикийн захад буй, нүдэнд үзэгдэх зуун тэрбум оддын дундах жирийн нэгэн шар од болох нарны таталцлын хүрээнд багтах цэнхэр гаригийн хүмүүс билээ.
Бидний "мэдэхгүйгээ мэдэхийг хүссэн” тэр эрмэлзлэл л тэртээ 200’000 жилийн өмнөх үеэс одоог хүртэлх хүн төрлөхтний агуу хөгжил рүү хөтлөн авчирсан биз. Хүн төрөлхтөн яагаад гэж өөрсдөөсөө асуух бүртээ хөгжлийн шатнаас нэгийг барьж, яагаад гэвэл гэж хариулах бүртээ тэр шатаараа дээш өгсдөг байж. Эргээд бид доош харахад эхлэл нь үл харагдах, төгсгөлгүй урт шатны оройд гарсан байх юм. Ингэж бодохоор бидний өдийг хүртэлх мэдлэг асар их авч мэдэхгүй зүйлс түүнээс ч их аж.
Дэлхийг хавтгай болоод заан, яст мэлхийн нуруун дээр оршдог гэх ёжтой мэт харанхуй төсөөллөөс, дэлхий нь бөөрөнхий(геод) ба нaрыг тойрон эргэдэг, харин нар нь галактикийн төвийг тойрно гэх төсөөлөлтэй болсон нь бидний мэдлэг хэр их шат ахисныг харуулж байна.
Хүн бүр л бид их тэсрэлтээс үүссэн гэдгийг мэддэг байх. Гэхдээ хэрхэн үүссэн юм бол?
Орчлон ертөнц анх хязгааргүй их температуртай, төгсгөлгүй бага эзэлхүүнтэй цэг байж. Тэрхүү цэгийн гадна гэрэл, харанхуй гэх мэт юу ч үгүй, тэр ч бүү хэл орон зай гэх ойлголт ч байхгүй. Өөрөөр хэлбэл та, болон таны эргэн тойронд буй бүх зүйлс тэр төсөөлөхөд ч бэрх цэг дотор байсан. Үүнийг "онцгой цэг” буюу "singularity” гэдэг. Хязгааргүй их температуртай, төгсгөлгүй бага эзэлхүүнтэй цэг маань их тэсрэлт болоход эзэлхүүн нь тэлж, температур нь буурав. Уг температур бууралтын тодорхой агшинд(1’000’000’000градусд) протон, нейтрон нь цөмийн хүчтэй таталцлыг эсэргүүцэж чадалгүй өөр хоорондоо нэгдэн хүнд ус төрөгчийн(дейтер) атомыг үүсгэнэ. Дараа нь дейтрийн хий хоёр протон, хоёр нейтронтой гелийн цөмийг үүсгэхээр нэгддэг байна. Ингэж л их хэмжээний хий(устөрөгч) таталцлын хүчнээс болж аяндаа татагдан хумигдаж од үүсгэнэ. Энэ мэтээр од нь маш их таталцлын нөлөөнөөс болж хумигдан хумигдсаар эцэст нь Чандрасекарын хязгаарт(хүйтэн тогтонги одны боломжит хамгийн бага масс) хүрч "одны эцсийн төлөв”-т очно.
Уг эцсийн боломжит төлөв нь:

- Хэдэн мянган миль радиустай, нэг куб инчид 100тонн бүхий нягттай "цагаан одой”
- Нарны массаас 2 дахин их ч, радиус нь хэдэн арван милиэс ихгүй, нэг куб инчид 100сая тонн бүхий "нейтрон од”
- Од дэлбэрэх буюу Supernova. Манай нар нь одны 2 юмуу 3 дахь тэсрэлтээс үлдсэн үе гэж үздэг
- Хар нүх
За ихэнхдээ уран зөгнөлт кинон дээр гардаг, тэр олон түм буман оддыг гариг эрхэстэй нь хамт хачирлан идэж буй ханаж, цаддаггүй хар нүх гэгч зүйл нь чухам яг юу юм бол ?
Яагаад хар байдаг гэж ? хэтэрхий их иддэг болохоор ч байж магадгүй л юм.
Бусад төлвөөсөө ялгаатай нь хар нүх нь асар их таталцалтай. Түүнээс ямар ч төрлийн долгион, бөөм цацрахгүй. Хар нүхний хилийг үйл явдлын хаяавч(event horizon)-чаар тодорхойлдог. Учир нь энэ хэсэгт гэрэл хар нүхнээс тасран гарах боломжоо бүрэн алддаг хэрэг. Гэхдээ түүний таталцлын нөлөө нь үйл явдлын хаяавчын хүрээнээс хамаагүй их радиусыг хамарна.
Хар нүх нь дотроо 2 төвөлтэй байдаг. Эргэдэг ба эргэдэггүй хар нүх гэж.
Таталцал нэг цэгт төвлөрсөн тул эргэдэггүй хар нүх зөв бөөрөнхий байна. Ийм хар нүхний хэмжээ нь зөвхөн массаасаа л хамаарна. Харин эргэдэг хар нүх нь экватор орчмоороо цүлхийсэн байдаг. Үүний хэмжээ нь зөвхөн масс, эргэлтийн хурднаас л хамаарна. Өөрөөр хэлбэл хар нүхний хэмжээ нь түүний ямар шинж чанартай вэ ? гэдгээс огтхон ч хамаардаггүй.
Хар нүх өөрөөсөө ямар ч долгион, бөөм цацруулдаггүй гэж дээр дурдсан гэвч тодорхой хэмжээний маш бага бөөм цацаргадаг гэж үздэг. Энэ талаар С.В.Хокинг хар нүх тийм ч хар биш гэж бичсэн байдаг. Үйл явдлын хаяавчнаас юу ч гардаггүй юм бол яаж бөөмсийг цацруулаад байна. Үнэндээ яг ч "хар нүхнээс цацраагүй, түүний үйл явдлын хаяавчын гаднах хоосон орон зайнаас цацарч буй хэрэг юм” гэж С.В.Хокинг таамагласан байдаг. Гэвч энерги хадгалагдах хууль ёсоор оргүйгээс юу ч үүсэхгүй. Харин үйл явдлын хаяавчын ойролцоо түүний таталцлаас үүдэн "хоосон” орон зайнаас бөөм болон эсрэг(сөрөг) бөөм үүсэх аж (яг л 0=a-a байдаг шиг). Бөөм нь эерэг энергитэй, харин эсрэг бөөм нь сөрөг энергитэй тул мөргөлдвөл харилцан бие биенээ устгаж хоосон орон зай л үлдэнэ гэсэн үг. Сөрөг бөөм хар нүх рүү шингэж эерэг бөөм нь харин хар нүхнээс цацран гардаг аж. Иймээс л хар нүх тийм ч хар биш юм...
Энэ мэтчилэн одод хумигдан хар нүх болж, мөн хоорондоо татагдан нягтаршисаар бүх маттери нэгэн, төгсгөлгүй бага хэмжээтэй цэг болж хумигдах юм. Үүнийг харин их хумигдалт(хаагдалт) гэдэг. Иймээс л бүх зүйлс нэг цэгээс л үүссэн, эцэст нь бүх зүйлс нэг цэг л болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Гэхдээ нөгөө талаасаа хурдатгалтай тэлж байгаа учир олон олон онцгой цэг үүсэх боловч бие биеэсээ холдон, орчлон ертөнцийн температур буурсаар л байх болно гэдэг.
Логик чамайг A-Z рүү аваачдаг бол, төсөөлөл чамайг хаашаа ч аваачиж чадна гэж XX зууны суут эрдэмтэн Алберт Эйштейн хэлсэн байдаг. Шинжлэх ухаанд төсөөлөл бидний нүд бол логик бидний хөл болсоор нээлт тутамдаа урагш алхасаар ирсэн, цааш алхах ч болно.
А.Жаргалсайхан