Дүүрэн зорчигчтой Дарханы тендерийн автобус тормосгүй явсны улмаас аваар хийжээ
Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр 4 сарын 25-аас 11 сарын 25-ны өдрийг хүртэл хаах шийдвэр гаргасан.
Одоо хуучин замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр замыг гарган зорчуулж байгаа бөгөөд баяр наадмын ид үеэр энэ дагуух зам ачаалал ихтэй байгаа юм. Тэр ч утгаараа Улаанбаатар-Дархан чиглэлийн зам аваар осол гарах нь ихэсчээ. Ер нь зөвхөн Улаанбаатар-Дархан гэлтгүй баяр наадмын ид ачааллын үеэр иргэд хөдөө гадаа явах нь ихсэж, орон нутаг чиглэлийн замд аваар осол ихээр гарах болсон. Бараг өдөр алгасахгүй эрдэнэт хүний амь эрсдэж байна гэх сэтгэл эмзэглүүлэм мэдээ дуулдаж байна.
Дөнгөж саяхан гэхэд Улаанбаатараас -Дарханы чиглэд зорчиж байсан 45 хүнтэй Дарханы тендерийн автобус тормосгүй явсаны улмаас урд явж байсан Эстима маркийн авто машиныг араас нь мөргөж аваар хийжээ.
Дүүрэн хүнтэй Дарханы тендерийн автобус тормосгүй явж байна гэдэг эмэгнэл. Хэрэв ноцтой осол гарч дотор нь байсан зорчигчдын амь нас эрсдвэл хэн хариуцлага хүлээх вэ. Дарханы Авто тээврийн газар, Авто тээврийн үндэсний тѳв энэ мэт технекийн бүрэн бүтэн байдал хангаагүй авто тээврийн хэрэгсэлд хяналт тавьдаггүй нь энэ ослоос харагдаж байна. Авто тээврийн үндэсний тѳв хийе!!!
FACT.MN