ДАРХАН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ИРЭХ ЛХАГВА ГАРАГТ ДУУСНА
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын насжилтын хугацаа дууссан бөгөөд эвдрэл гэмтэл ихээр үүсэж иргэд зорчигчдыг бухимдуулах болсон.
Уг замын засвар арчлалтыг хариуцдаг "Дархан АЗЗА” ТӨХК нь Дархан Улаанбаатар чиглэлийн авто замын эвдрэлийг цаг тухай бүрд нь засварлаж ирсэн бөгөөд энэ сарын 21-ээс эхлэн 187км-188км-т ээлжит засварын ажлыг эхлүүлжээ.
Засварын ажлын явцтай Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат танилцаж энэ сарын 27-ны өдар гэхэд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 187км-188км-т ээлжит засварын ажлыг дуусгах үүргийг өгчээ.
Иймд иргэд, зорчигчид авто замын нөхцөлд тааруулан тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.