Д.Сумьяа ДАШТ-ийг өнжинө
Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Жүдогийн холбооноос зарлалаа. Тус ДАШТ наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токиод явагдах юм.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулья: Эрэгтэй 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин 66 кг: ОУХМ Ё.Басхүү 73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар 81 кг: Азийн аварга О.Ууганбаатар 90 кг: ОУХМ Г.Алтанбагана -100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар +100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр Эмэгтэй 48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг 52 кг: залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой 57 кг: ОУХМ Л.Энх-Отгон 63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч 70 кг: ОУХМ Ц.Энхчимэг -78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.
Ц.Ганбат
SHUUD.MN