АНУ-Мексикийн хилийг давахыг завдсан хүмүүсийн тоо өсжээ

Өнгөрсөн сард АНУ-Мексикийн хилийг зөвшөөрөлгүйгээр давахыг завдсаны улмаас баривчлагдсан хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдсэн байна. АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газраас мэдээлснээр, тавдугаар сард зөвшөөрөлгүй хил давахыг завдсан 132887 хүнийг саатуулсан ажээ. Энэхүү тоон үзүүлэлтийг дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 33 хувиар өссөн байна. Саатуулагдсан хүмүүсийн дийлэнх нь Төв Америкийн Эль Салвадор, Гватемал, Хондурас улсын иргэд байжээ. 

Үүний зэрэгцээ өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэлх хугацаанд дагалдах хүнгүй 56278 хүүхдийг Гааль, хилийн хамгаалалтын газрын баривчилгаанд авчирсны 85 хувь нь Төв Америкийн дээрх гурван орны иргэд байжээ. “Хилийг хууль бусаар давахыг оролдож буй хүүхдүүдийн тоо өсөж байгаа нь насанд хүрэгчид хүүхдүүдтэй хил давах нь баривчилгаанаас хурдан суллагдахад нөлөөлж магадгүй хэмээн үзэх болсонтой холбоотой” гэж Гааль, хилийн хамгаалалтын газрын комиссар Жон Сандерс мэдээлсэн байна. 

Э.Хулан

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen