Үзмэрч нэрээр монголчуудыг залилж байсан гадны иргэдийг албадан гаргажээ

Үзмэрч нэрээр монголчуудыг залилж байсан гадны иргэдийг албадан гаргажээ

 

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан БНКазУ-ын иргэн Шаидилдина Жанаркул, Япон Улсын иргэн Нишида Кеиичиро нарыг Монгол Улсаас албадан гаргажээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу шалгахад БНКазУ-ын иргэн Шаидилдина Жанаркул, Япон Улсын иргэн Нишида Кеиичиро нар нь төлбөртэйгөөр мэргэ төлөг тавьж, шашны зан үйл хийж ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан тул Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 дахь заалт, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.7-д заасны дагуу гурван жилийн хугацаатайгаар албадан гаргасан байна.

Т.Од

Zaluu.com

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen