Шүүдэрээд нууц үлдэхгүй нь

Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг өнгөрсөн хугацаанд "9009”, "Хайрлаж болох уу”,  "Валентины захидал”, "Ану хатан", 

"Анирлагч", "Би эмэгтэй хүн" зэрэг кинонд тоглосон байна. Өнгөрсөн жил сургуулиа төгсөж "амьдралд тавтай морил”-сон түүнийг фейсбүүк найзууд нь гаднаасаа ч дотроосоо ч сайхан бүсгүй гэж үнэлдэг.

 

Царай зүс, үс гэзэг, бие хаандаа цаг мөнгийг харамгүй зарцуулдаг түүний гоо сайхны "жор”-оос хуваалцах гэсэн охид "ээрнэ” гэдгийг харин ч нэг үзүүлдэг. Тиймдээ ч сүүлийн үед Шүүдэрээ хаа явсан суусан газраа "live stream” хийж, өдөр тутмын ажлаа "тайлагнах” болжээ. Үүнийг нь харсан зарим нэг одод "гэнэн байна даа. Түүнд нууц үлдэхгүй” нь хэмээн  халаглах болсон гэнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen