Хоёр орон сууцтай БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ

Хоёр орон сууцтай БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ

 

Хаврын чуулганы эхэнд БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг томилсон. Тэгвэл"Отгон сайд" хэдий хэр бэл бэнчинтэй вэ? 

2018 онд буюу сайд болохоосоо Ё.Баатарбилэг жилийн 22 төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Үүнээс өмнө 2015, 2016 онуудад жилийн 128 сая төгрөгийн олдог тухайгаа тэрбээр мэдүүлж байсан бол 2017 онд 18 сая төгрөгийн жилийн орлоготой гэжээ. Чухам яагаад Ё.Баатарбилэгийн орлого огцом буурчхав. Магадгүй зарим гишүүдийн жишгийг дагаж зөвхөн цалингийн орлогоо ХОМ-тээ бүртгүүлсэн байж болох. Угаас ямар нэг хувийн бизнесгүй Ё.Баатарбилэг сайдын хувьд жилийн 128 сая төгрөгийн орлого олно гэдэг хэн бүхний анхаарлыг татна. Иймээс тэрбээр сүүлийн жилүүдэд орлогоо огцом "хасаж" мэдүүлсэн ч байж болох. Ямартай АТГ-ын шинэ дарга ХОМ-т хяналт шалгалт хийх амлалт хэрэгжвэл Ё.Баатарбилэг сайдын огцом буурсан ХОМ анхаарал татаж байгааг хэлэхэд илүүц биз.

Харин Ё.Баатарбилэг сайдын гэр бүлийн гишүүдийн орлого өсөлттэй байна. Тодруулбал, 2017 онд жилийн 24 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 53 сая төгрөгийн орлого олжээ. Мөн Ё.Баатарбилэг сайдынх хоёр орон сууцтай. Тэдгээр нь 330 сая төгрөгийн үнэлгээтэй. 130 сая төгрөгийн үнэлгээ Lexus 570 машин хөлөглөдөг.  Хадгаламжиндаа 34 сая төгрөгтэй.

 
П.АНИР
Оллоо.мн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen