БНХАУ мөнгөн дэвсгэрт, зоосон мөнгөө шинэчилнэ
Урд хөршийн Ардын банк ирэх наймдугаар сарын 30-наас эхлэн нэг, 10, 20, 50 юанийн цаасан мөнгө болон нэг, таван мо, нэг юанийн зоосон мөнгөө шинээр хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн талаар тус улсын CCTV мэдээлжээ. Мөн шинээр хэвлэх нэг, 10, 20, 50 юанийн цаасан мөнгө нь 2005 оны 10, 20, 50 юанийн хэвлэл болон 1999 оны нэг юанийн хэвлэлтээс бага зэргийн ялгаатай аж.
Тухайлбал, мөнгөн дэвсгэртийн хэмжээ, зураг, өнгө, “Хятадын ардын банк” гэсэн банкны нэр, төрийн сүлд, брайлаар бичсэн дэвсгэртийн үнэ, хятад хэлний галигаар болон үндэстнүүдийн хэлээр бичсэн банкны нэр зэрэгт өөрчлөлт ороогүй. Харин дэвсгэртийн өнгийг тодруулж, хийц болон эффектийг сайжруулснаар хуурамчаар хэвлэлтээс сэргийлсэн аж. Мөн
Үүнээс гадна нүүрэн талын зүүн хэсэгт хээ угалз нэмж, баруун талын гарт мэдрэгдэх хотгор хэвлэлт, хойд талын баруун доод булан дахь хээг байхгүй болгож “2019 он” хэмээн бичих аж.Харин нэг, таван мо, нэг юанийн зоосон мөнгөний дүрс, ирмэг, “Хятадын ардын банк” гэсэн бичиг, хятад хэлний галигаар бичсэн мөнгөн дэвсгэртийн тоо, цэцгийн зураг зэрэг нь өөрчлөгдөхгүй. Нүүрэн талын мөнгөн дэвсгэртийн тоо, ар талын цэцгийн зургийн хэмжээг багасгах юм байна.










