Хятад мөнгөн тэмдэгтээ шинэчилнэ

 

Хятадын Ардын банк 2019 оны наймдугаар сарын 30-наас эхлэн нэг, 10, 20, 50 юанийн цаасан мөнгө болон нэг, таван мо, нэг юанийн зоосон мөнгөө шинээр хэвлэн гүйлгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 
Энэхүү шинээр хэвлэх нэг, 10, 20, 50 юанийн цаасан мөнгө нь 2005 оны 10, 20, 50 юанийн хэвлэл болон 1999 оны нэг юанийн хэвлэлтээс бага зэрэг л ялгаатай гэнэ. Мөнгөн дэвсгэртийн хэмжээ, зураг, өнгө, “Хятадын ардын банк” гэсэн банкны нэр, төрийн сүлд, брайлаар бичсэн дэвсгэртийн үнэ, хятад хэлний галигаар болон үндэстнүүдийн хэлээр бичсэн банкны нэр зэрэгт өөрчлөлт ороогүй байна. Харин дэвсгэртийн өнгийг тодруулж, хийц болон эфиктийг сайжруулж, хуурамчаар хэвлэхээс сэргийлсэн аж. Мөн Мао Зэдуны зураг, цэцэг, хөндлөн бичсэн тоо, хойд талынх нь байгалийн зураг болон мөнгөн дэвсгэртийн тооны хэмжээг өөрчилжээ. Түүнчлэн нүүрэн талын зүүн талд хээ угалз нэмж, баруун талын гарт мэдрэгдэх хотгор хэвлэлт, хойд талын баруун доод булан дахь хээг байхгүй болгон, “2019 он” хэмээн бичжээ. 
 Тэгвэл нэг, таван мо, нэг юанийн зоосон мөнгө нь 1999 оны таван мо, нэг юань, 2005 оны нэг могоос мөн л бага зэрэг ялгаатай гэнэ. Дүрс, ирмэг, “Хятадын ардын банк” гэсэн банкны нэр, хятад хэлний галигаар бичсэн мөнгөн дэвсгэртийн тоо, цэцэгний зураг зэрэг нь өөрчлөгдөөгүй байна. Харин нүүрэн талын мөнгөн дэвсгэртийн тоо, ар талын цэцгийн зургийн хэмжээг багасгажээ.
С.Бүрэнбаяр
Эх сурвалж: CCTV.com
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen