ДОРНОД АЙМАГТ 40 ОРЧИМ НАСНЫ ЭМЭГТЭЙГ НҮЦГЭЛЭН, ХООЛОЙГ НЬ БООМИЛСОН БАЙЖЭЭ

Дорнод аймагт өнгөрөгч амралтын өдөр 41 настай эмэгтэй бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн есдүгээр сумын Хэрлэн багийн Найрамдал паркийн соёмботой хөшөөний баруун талд эмэгтэй хүн хэвтэж байна гэх дуудлага тус аймгийн цагдаагийн газарт 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12.50 цагт иржээ. Дуудлагын дагуу шалгалт явуулахад тус сумын дөрөвдүгээр багт оршин суух 41 настай эмэгтэй О цээж нүцгэн, хүзүүндээ хүрэн өнгийн тэлээгээр боолгуулсан байдалтай нас барсан байжээ. Хэргийг одоогоор тус аймгийн хэргийг цагдаагийн газарт шалгаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen