Танилц: С.Эрдэнэ сайдын амьдардаг харш


Төрийн мөнгөөр туйлж, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий.  Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг гэдэг.

Мөн түүнийг  Баянгол дүүргийг бүхэлд нь эзэлсэн хэмээдэг. Ямартаа л тус дүүргийг С.Эрдэнэ вангийн хошуу гэж байх вэ дээ. Баянгол дүүрэгт орших Өргөө кинотеатрын ар талын барилгууд бүгд л С.Эрдэнийх гэхэд хилсдэхгүй. Тамираар овоглосон өөрийн эзэмшлийн дунд сургууль, зочид буудал, зоогийн газар хүртэл байдаг. Тэгвэл түүний эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээс гадна амьдардаг гэр нь хүртэл орд харш шиг хэдэн давхар хаус байдаг аж.

С.Эрдэнэ дээрх өмчүүдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй бөгөөд гэр бүлийнхээ нийт орлогыг 30 сая хэмээн мэдэгдсэн байдаг. Тэрбээр С.Эрдэнийн гэр бүл энэхүү мөнгөөрөө жилийнхээ идэж уух, хэрэглээндээ зарцуулаад таардаг хэмээн мэдэгдсэн удаатай.

Үнэхээр ч цалингийн энэ мөнгөө хэрэглээндээ зарцуулаад л дуусмаар юм. Гэтэл түүний эзэмшлийн үл хөдлөхүүд нь хөрөнгө орлогын мэдүүлэгээс нь хэт давсан байгаа нь хачирхалтай.

Facm.mn У.Сайхан

Эх сурвалжийн линк: https://www.facebook.com/photo.php?fbid=1047398302009440&set=a.213285132087432.52614.100002178403220&type=3&theater

Танилц: С.Эрдэнэ сайдын амьдардаг харш

 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen