С.Эрдэнэ Ганбуушаар “бамбай” хийсэн үү?

Өчигдөр фэйсбүүкээр нэгэн бичлэг цацагдлаа. Тиймээ нөгөө л нэг будлиант сонгуулийн жонхуурал, нууц захиалагчтай нэгэн шоу тоглолт. Хамгийн сонирхолтой нь бидний сайн мэдэх Н.Ган-Од буюу Ганбууш 2016 оны сонгуулийн үйл ажиллагаанд доривтойхон гараа дүрээд авлаа. Олны танил хүмүүс буюу  дуучин, жүжигчид, тамирчид сонгууль бүрийн шоу тоглолтонд үгээ хэлж , ая дуугаа өргөж сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байдгийг  бид сайн мэднэ.

Олны танил хайртай, хүндэлж явдаг хүмүүсээ харсан иргэдийн сэтгэл нь хөдөлж тухайн нэр дэвшигч болоод намд саналаа өгөх магадлал өсдөг учраас хаана байсан нь мэдэгдэхгүй байсан олны танилууд сонгуулиар нэг үзэгддэг. Гэхдээ энэ удаагийн сонголт үнэхээр ангайлгаж чадлаа Н.Ган-Од буюу Ганбууш. Иргэдэд үлгэр жишээ болохуйц олон сайхан алдартан хүмүүс байхад очиж очиж Ганбууш гэж үү.

Хэлж байгаа үг хэллэг, байгаа төрх байдлаас нь  авах зүйл ганц ч байсангүй олны дургүйцлыг ихээхэн хүргэлээ. Энэний цаана захиалагч заавал байгаа гэх таамаглал хүн бүрийн хардлагийг төрүүлж ч байна. Н.Ган-Од-ын ганц шүүмжлээд  байгаа зүйл нь Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч М.Нарантуяа буюу Нара. Харин тус дүүргээс яасан ч салахгүй "хачиг” С. Эрдэнэ энэ бүхний ард нь чимээгүйхэн амьсгаагаа дараад сууж байгаа нь илт харагдаж байна. Олны үг ортой гэж. Өөртэй нь өрсөлдөхүйц хүн тус Баянгол дүүрэгт  гарч ирээгүй удсан нь хэт их бардаж, өөрийгөө хаан болсон мэт төсөөлж явахад хүрсэн биз.

Гэнэн байна даа С.Эрдэнэ минь.

1245

Өч төчнөөн сая төгрөгийг нас барсан хүмүүсийн нэр дээр тэтгэвэр тогтоон идэж уусан нь "баригдсан” тухай ЦЕГ-аас мэдээллэж байсан үе саяхан.  С.Эрдэнийг газар доогуур ортол муулж байсан ч одоо нам гүмхэн болж. Одоо тухайн үед үүссэн үйл явдлыг санаж байгаа хүн хэд байгаа бол.

Энэ бол ингээд нам гүм болох асуудал биш байлтай. Баянгол дүүргийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг С.Эрдэнэ ичих ч үгүй сонгуульд дахин өрсөлдөх гэж байна. Иргэдийн аав, ээж, хамаатан садан, найз нөхөд ер хэн ч байсан бурхан болсон талийгчийг нь амьд сэрүүн мэт бүртгэж, тэр ч бүү хэл тэтгэвэр тэтгэмж тогтоон мөнгө угаасан С.Эрдэнэ ямар нүүрээрээ Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа юм бол доо.

Түүнчлэн хүүхдийн мөнгө олгохдоо хүртэл баян ядуугаар нь ялгаж байсан түүнийг сонгох иргэн хэд байгаа бол. Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг боогдуулж, айлын алаг үрсийг алагчлах эрх С.Эрдэнэ байтугай хэнд ч байхгүй. Түүний энэ үйлдлийг төрийн дээдсүүд таслан зогсоож, хүүхэд бүрд 20,000 төгрөгийг олгож байгаа.

Энэ мэтчилэн С.Эрдэнийн увайгүй үйлдлүүд тоочоод байвал дуусахгүй.

Хийж өөрчилсөн зүйлгүй байж дахин сонгуульд нэр дэвшихээс гадна, эгэл хоёр бүсгүйг хүртэл бохир заваан үгсээр хэлүүлж талцуулж байдаг. Энэ тэгээд ариун явдал уу?

Энэ бүхнийг эцэслэн шийдвэрлэхэд иргэн таны санал, сонголт юу юунаас чухал. Одоо сонголтоо зөв хийх таны гарт үлдлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen