П.Орхон ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртлээ

П.Орхон ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртлээ

 

Хорват улсын нийслэл Загреб хотноо өрнөж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГТ П.Орхон хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд П.Орхон Африкийн АШТ-д гурвантаа түрүүлж, нэг үзүүрлэсэн, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нигери улсын бөх Эстер Омолаёо Колаволийг 6:5-аар ялсан юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон нь “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн дөрөв дэх медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 83 дахь медаль, 47 дахь хүрэл медаль болов.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen