Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

 

- Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах “Газрын ховор элемент” жинхэнэ мега төсөл биш гэж үү -

Монгол Улсын Засгийн газар улс орны эдийн засагт уул уурхайн салбарын бодлогыг нэг бус, олон төрлийн бүтээгдэхүүнээс эх үүсвэртэй болгож, дэлхийн хэмжээний томоохон тоглогч болох орон зайгаа зоригтойгоор тодорхойлж буйгаа БНСУ-ын Сөүл хотноо энэ өдрүүдэд зохион байгуулж буй “Mongolia-Korea critical minerals and mining investment forum-2025” чуулга уулзалтын үеэр зарласан нь бүс нутагтаа төдийгүй бөмбөрцгийн хэмжээнд анхаарал татаад байна. Сүүлийн жилүүдэд тус улстай хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж буй чухал ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын төслүүдийн талаар улам тодорхой шатанд хамтарч ажиллахаар болсон юм.

Энэ үеэр Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням мэдээлэхдээ “Дэлхийн зах зээл дээрх жилийн эргэлтийн хэмжээнээс харахад нүүрс 800 орчим тэрбум, зэс 450 тэрбум, уран болон газрын ховор элемент тус бүр10 тэрбум ам.доллар байгаа юм. Тиймээс бид зөвхөн нүүрс гэлтгүй уран, зэс, газрын ховор элемент зэрэг том зах зээлүүд рүү орж тоглолт хийж байж эдийн засгаа тэлнэ. Нүүрсний болон өнгөт металлын салбартайгаа үнэ ханшийн хувьд зөрж, өсөж буурдаг онцлогтой. Харин энэ хоёрын үнэ зэрэгцсэн тохиолдолд байгалийн баялгаас нөлөөлөлтэй орны хувьд, аль нэг минералын үнэ буурснаас болж ханарч уналтад орж, эдийн засгийн өсөлт савлаад байдаггүй сайн талтай. Тиймээс бид зөвхөн манай улсад л зэс, газрын ховор элемент байгаа мэт аашилж болохгүй. Дэлхийн 90 гаруй оронтой хөрөнгө оруулалтын салбарт өрсөлдөж байна” хэмээсэн.

Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр манай талаас олон томоохон төслүүд санал болгож, тэдгээрийн талаар Монгол, Солонгосын компаниуд хоорондын уулзалт, хэлэлцүүлгүүд идэвхтэй өрнөж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө, тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төвийг байгуулахаар ажиллаж эхэлсэн билээ. Үүнээс хойш хоёр тал хамтарч Монгол орны ховор металлын нөөц, хэтийн төлөв, чухал ач холбогдолтой ашигт малтмалын чиглэлээр хамтарсан төсөл, чухал ашигт малтмалын салбар дахьБНСУ-ын хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа, чухал ашигт малтмалын салбарын R&D хамтын ажиллагааны чиглэлээр олон ажил хийсэн байдаг.

“ХОВОР” НЭРТ ЭЛЕМЕНТ МОНГОЛД ХОВОР УУ

Ховор гэхээсээ илүү “адармаатай” гэмээр энэ элементийн эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр улам нэмэгдсээр байна. Ялангуяа газрын ховор элемент дотроо “хүнд” ангилалд багтдаг, олборлох өртөг өдөртэй, эрэлт, үнэ нь ч өссөөр буй элементийн хувьд Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэмжээний төслүүдтэй гэж ам бардам хэлж болно. Үүнээс одоогоор ашиглахгэжоролдожбайгаа ганц орд нь Ховд аймгийн Мянгад суманд байрлах Халзан бүрэгтэйнхюм. Мөн Лугийн гол, Мушгиа худаг гэсхийгээд бидний мэдэх нөөц нэрлэхэд дэндүү чамлалтай. Өөрөөр хэлбэл, цаашид яаралтай хайгуул, судалгаахийхшаардлагатай. Мөн Улаан дэл, Хотгор, Цагаан чулуут гэсэн газрыг төрийн бодлогын хэмжээнд өндөр ач холбогдолтой гэж анхаарч авч үздэг, хөрөнгө оруулагчдад танилцуулдаг. Тэгсэн мөртлөө гайхуулахуйц их нөөцтэй гээд янз бүрийн жагсаалт гаргаж харуулаад байдаг ч ашиглахад хол байна. Харин өглөө бүр шинэ сонин мэдээ, сенсаац дүүрэн энэ дэлхийд өнөөх л LCD дэлгэц, нарны хавтан, салхин турбин, дулааны насос, устөрөгчийн электролизатор болон батарейн эд анги гэхчлэн техник технологийн дэвшил, шинэ ололт бүхэн газрын ховор элементийн эрэлтийг сануулж байна. Хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хэрэгцээнээс гадна цэрэг дайны салбарт ч эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм. Тэгэхээр алсын хараатай бодлого зайлшгүй шаардагдана.

Харамсалтай нь, бидний өөр хоорондоо хэрэлдэж маргаж харамласан тэр нандин ховор түүхий эд хөршөөс маань бараг өдөр тутам шинээр илрээд байх боллоо. Энэ нь өрсөлдөгч гэх талаасаа түгшүүртэй төдийгүй ямар их цаг хугацаа алдаж, тэр хэрээр хөрөнгө оруулагчдыг үргээж буйгаа анхаарах, яаравчлах шаардлагатайг сануулсаар байгаа юм.

МОНГОЛЫН ЭКСПОРТЫН “ШИНЭ ОД” ДЭЛХИЙ ДАХИНД ХЭР ХОВОР ВЭ

Дээрх асуултад хариулахын тулд албаны зарим эх сурвалжийнмэдээллийгэш татах нь бодит үнэнд нийцнэ. Украины дайн эхэлснээс хойш Европын Холбооны орнууд Оросын газрын тос, байгалийн хийн хамаарлаа бууруулж, өөр ханган нийлүүлэгч хайхын зэрэгцээ эрчим хүчний хэмнэлт болон цэвэр эрчим хүчний технологид анхаарлаа хандуулж эхэлсэн. Гэвч 2030 он хүртэл цэвэр эрчим хүчний технологийн нийлүүлэлтийн 90 орчим хувийг Хятад улс дангаар эзэмших нь тодорхой болоод байна. Энэ нь нэг төрлийн эрчим хүчний эх үүсвэр нэг улсаас хэт хамааралтай болох эрсдэлийг бий болгож, улмаар технологийн давуу талаа улс төр, гадаад харилцаанд хэрэглэх боломжийг Хятадад олгож байна. Өнөөдөр аль ч баримт, эх сурвалжаас харсан үйлдвэрлэлийн хүчин чадлын ихэнх нь Хятад улсад төвлөрч буйн жишээ нь батарей үйлдвэрлэл. Шаардлагатай лити, никель, кобальт, манган, төмрийн фосфатын 90 хувь, байгалийн болон идэвхжүүлсэн графитийн дэлхийн үйлдвэрлэлийн 98 хувийг тус улс дангаар эзэмшиж байна. Мөн дэлхийн нарны хавтангийн зах зээлийн 80 гаруй хувь, салхины эрчим хүчний тоног төхөөрөмжийн 70 орчим хувийг өмнөд хөрш дангаар хангаж буйюм.

Тус улсын цэвэр эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт 2024 онд 625 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгийг эзэлжээ. Ийм нөхцөлд улс орнууд цэвэр эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй ч Хятад улсаас хамаарах түүхий эд, технологийн хараат байдал 2030 он хүртэл өөрчлөгдөхөөргүй байгаа аж. Яг ийм нөхцөлд Монгол Улс төрийн бодлогын хэмжээнд гуравдагч улс орнуудыг татан оролцуулах суваг нээж, шинжлэх ухааны ололт амжилт, судалгаа, хүний нөөц бэлтгэх, туршлага хуримтлуулах чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллаж байна.

Бид нөхцөл байдлаа зөв үнэлж дүгнэх ёстой. Хэт дөвийлгөж, эсвэл хэтэрхий чамлаж үнэгүйдүүлж болохгүй. Энэ нь хүрэх ёстой үр дүн, хүртэхийг зорьсон амжилтаас холдуулах эрсдэлтэй. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулагдсан Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээний үзэсгэлэнгийн үеэр Сербийн ашигт малтмал, Монголын зэсийн баяжмал, Хятадын автомашины үйлдвэрлэлийг жишээ болгон дурдаж, эдгээр нь нийлээд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, хил дамнасан нэгдсэн ногоон эрчим хүчний экосистемийг бүрдүүлж байна хэмээн онцолсон байна. Яах аргагүй бахархах ёстой мэдээлэл мөн.

Судалгаанаас харахад 2023 оноос хойш чухал ашигт малтмалын зах зээл тогтворгүй болж, түүхий эдийн үнэ огцом буурсан. Энэ үеэс л дээр дурдсанчлан цэвэр эрчим хүчний технологид зайлшгүй шаардлагатай ашигт малтмалын нийлүүлэлт цөөн тооны улсад төвлөрснөөр эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэж эхэлсэнийг дэлхий нийтэд зарлан мэдээлж эхэлсэн. Үүнд ирэх арван жилийн хугацаанд дээрх төвлөрөл бараг өөрчлөгдөхгүй бөгөөд зэс, лити, кобальтын нийлүүлэлтийн өсөлтийн 75 хувийг өнөөгийн давамгай тоглогчид бүрдүүлэхээр байна. Харин никель, графитийн хувьд энэхүү төвлөрлийн түвшин 90 хувьд хүрэх төлөвтэйаж. Тэд бүгд бидний өрсөлдөгчид.

Яах аргагүй л уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан сорилт, эдийн засгийн өрсөлдөх чадвар, технологийн хурдацтай хөгжил гэсэн гурван гол хүчин зүйл улс орнуудыг эрчим хүчний тогтолцоогоо өөрчлөхөд хүргэж байна. Ингэснээр чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн хараат байдал, кибер халдлагын эрсдэл, эрчим хүч хадгалах хуримтлуурын технологийн хязгаарлалтууд, геополитикийн шинэ дэг журам тогтох үйл явц, эдийн засгийн тодорхой сорилтууд дэлхийн улс орнуудын хөгжлийн “түлхүүр үгс” болох нь.

Цэвэр эрчим хүчний технологид шилжих үйл явц нь гарцаагүй тохиолдох зүйл бөгөөд зайлшгүй тохиох бөгөөд завшаантай ч байж болох шинэ нөхцөл байдалд Монгол Улс том тоглогч болж чадах, эсэх нь үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд нийцсэн судалгаа шинжилгээнд суурилсан төрийн зөв бодлого, улс төрийн тогтвортой байдлаас маш их хамаарах болно. Өөрөөр хэлбэл, газрын ховор металл бол зөвхөн өндөр үнэ хүргээд зарчих юмсан гэдэг түүхий эд төдий биш, дэлхийн улс төр, геополитикийн талбарт, тэр ч байтугай зөвхөн эдийн засгийн бус, эрчим хүчний салбарын томоохон тоглогч болгодог онцлогтой эд ажээ. Тиймээс хэнтэй хамтрах, хэзээнээс ашиг орлогодоо хүрэхээ зөв бөгөөд хурдтай тооцоолж яарах шаардлагатай байна. Үүгээрээ ч хөгжлийн хамгийн шинэ соргог, урт хугацааны, том төсөл болчихлоо. Бид урд хөрш, БНСУ-аас гадна Герман, Финланд, Япон гээд олон орны эрдэмтэдтэй судалгаагаа эхлүүлж, “Гурван сая тонн ховор элементийн нөөцөөрөө 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах, улам хөгжих зөв замынхаа гараан дээр ирчихээд байна.

У.Оргилмаа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen