Г.Ариунбаатар энэ жил Орос, Итали, Хятад, Франц, Израилийн театруудад гоцолно

Г.Ариунбаатар энэ жил Орос, Итали, Хятад, Франц, Израилийн театруудад гоцолно

 

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар энэ 2025 оны шинэ улирлын тоглолтуудын хуваариа сонгодог урлагт шимтэгсдэд хүргэлээ.

Тэрбээр энэ оныг дуустал

  • Ж.Верди “Эрнани” дуурь есдүгээр сарын 6,7-нд ОХУ, Санкт Петербург хотын “Мариинский” театр, удирдаач Кристиан Кнапп
  • Ж.Верди “Отелло” дуурь есдүгээр сарын 26, аравдугаар сарын 5,11,19-нд Итали, Парма хотын “Режио” театр, удирдаач Роберто Аббадо
  • “Ж.Вердигийн Гала” Ж.Вердийн мэндэлсний 212 жилийн ойнд зориулсан тоглолт аравдугаар сарын 10-нд Итали, Парма хотын “Рэжио” театр, удирдаач Паоло Каригнани
  • Ж.Верди “Отелло” дуурь аравдугаар сарын 25,26-нд Хятад, Бээжин хотын “National Centre for the Performing Arts, NCPA”, удирдаач Валерий Гергиев
  • П.И.Чайковский “Иоланта” дуурь арваннэгдүгээр сарын 12,14,16,18-нд Франц, Бордо (Bordeaux) хотын “Гранд театр”, удирдаач Пьер Дюмусао
  • Ж.Верди “Аида” дуурь арваннэгдүгээр сарын 27,30, арванхоёрдугаар сарын 2,5,7,10,13-нд Израиль, Тель Авив хотын “Charles Bronfman Auditorium” театр, удирдаач, Зубин Мехта
  • П.И.Чайковский “Пиковая дама” дуурь арванхоёрдугаар сарын 16,17-нд ОХУ, Москва хотын “Зарядье” театрт тус тус гоцлох аж.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen