Банкны салбарт хэрэгжүүлэх шинэ санаа танд бий юу

Банкны салбарт хэрэгжүүлэх шинэ санаа танд бий юу

 

Шинэ санаагаа бүтээлч шийдлээр баяжуулж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх “Hackathon 2025- Digi Pay” тэмцээний бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
Жил бүр өөрийн гэсэн онцлог сэдвийн дор зохиогддог "Хакатон” өнөө жил ХААН Банкны Digi Pay-ийг онцлон,
  • Төлбөрийн хэрэглээнд нийцсэн зардлын ухаалаг зөвлөх
  • Аппликэйшнд суурилсан тоглоомчилсон урамшууллын систем
  • Хуримтлал болон бичил хөрөнгө оруулалтын шинэ боломжууд
  • Зорилтот хуримтлал үүсгэж, бага дүнгээр хөрөнгө оруулах шийдэл
  • Ногоон хэрэглээг дэмжих тогтвортой хөгжлийн шийдэл сэдвийн хүрээнд тус тус зохиогдож байна.
Энэхүү тэмцээн нь залуу мэргэжилтэн, хөгжүүлэгч, оюутан залуус, шинэлэг санаа сэдлээр дүүрэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд 9-р сарын 26-ны өдрийг хүртэл https://hackathon.khanbank.com цахим сувгаар бүртгүүлэх боломжтой.
Тэмцээн дараах 3 үе шаттай.
  • I шат: Цахим хаягаар илгээсэн багуудын танилцуулгатай танилцаж, эхний шатанд тэнцсэн багуудад 2025.10.01-ний өдөр и-мэйлээр мэдээлэл илгээнэ.
  • II шат: Шилдэг 7 багийг сонгон, дараагийн шат руу урина.
  • III шат: Финалд шалгарсан шилдэг багууд 2025.10.08-10-ны өдрүүдэд ХААН Банкны Сөүл оффис дахь ХААН театрт менторын зөвлөсний дагуу 72 цагийн турш хөгжүүлэлт хийж өрсөлдөнө.  
Тэмцээний шагналын сан тун өндөр буюу шилдгээр шалгарсан баг I байр - 20’000’000₮, II байр - 15’000’000₮, III байр - 10’000’000₮-ийн мөнгөн шагналтай.  
Энэ удаагийн “Хакатон” тэмцээнээр онцолж буй  Digi Pay аппликэйшнд ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод өдөр тутмын амьдралын хэв маягтаа тохирсон санхүүгийн үйлчилгээг тав тухтай, хурдан шуурхай авах боломжтой. 100,000 төгрөгөөс доош дүнтэй гүйлгээнд нууц үг шаардахгүй, харин үүнээс дээш үнийн дүн бүхий гүйлгээнд нууц үг хийхдээ царай таних, хурууны хээ таних зэрэг биометрик ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Тус аппликэйшнийг ХААН Банкны IT-гийн чадварлаг залуус хөгжүүлж, жил гаруйн өмнө зах зээлд нэвтрүүлсний дээр өнөөдрийг хүртэл тасралтгүй сайжруулсаар өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх super app болгон хөгжүүлээд байна.
Хакатон нь hack + марафон гэсэн үгсийн нийлбэр бөгөөд багаар ажиллан богино хугацаанд технологиор дамжуулан бүтээлч сэтгэлгээгээ бусадтай хуваалцах боломжийг олгодог тэмцээн юм.
Та бүхэн "Хакатон”-той холбоотой асуух зүйл байвал hackathon@khanbank.com  хаягаар и-мэйл илгээгээрэй.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen