The MongolZ баг “FISSURE Playground 2” тэмцээний дэд байрт шалгарлаа

The MongolZ баг “FISSURE Playground 2” тэмцээний дэд байрт шалгарлаа

 

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын “FISSURE Playground 2” тэмцээнд Монгол Улсын The MongolZ баг дэд байрт шалгарлаа.

Энэ тэмцээн нь нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд The MongolZ багийнхан дэд байрт шалгарснаар 230 мянган ам.долларын эзэд болж байгаа юм.

The MongolZ багийн хувьд финалын шатанд Бразил улсын “Furia” багийн эсрэг “Best of 5” буюу таван “map”-аар ялагчийг тодруулах журмаар тоглож 3:2 харьцаагаар хожигдсон.

Эхний үе буюу өөрсдийн сонгосон Mirage map дээр 13:16 /нэмэлт цаг/ тооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн.

Харин хоёрдугаар үед эсрэг багаа өөрсдийнх нь сонгосон Inferno map дээр 13:11 тооны харьцаагаар буулган авсан юм.

  • Гурав дахь Nuke map дээр тэд 12:16 /нэмэлт цаг/ харьцаагаар хожигдож,
  • Дөрөв дэх Overpass map дээр 13:9 тооны харьцаагаар ялсан бол
  • Сүүлийн Dust 2 map дээр 5:13 гэсэн тооны харьцаагаар ялагдал хүлээлээ.

Энэ жилээс эхлэн зохиогдож буй тус тэмцээнд нийт 16 баг оролцсон юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen