Багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг хойшлуулав

Багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг хойшлуулав

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.22/ хуралдаанаар иргэн Б.Номингоос ирүүлсэн эмч багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар Ажлын хэсэг байгуулах нийтийн өргөдөл ирүүлснийг хэлэлцэх ёстой байсан ч хойшлууллаа. Учир нь энэхүү асуудлыг хэлэлцэхэд холбогдох яамдын сайд нарыг оролцуулах нь зүйтэй гэж үзэн хойшлуулав.

Багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг 33083 иргэн дэмжсэн тул байнгын хороогоор хэлэлцэх шаардлага үүссэн юм.

Багш нарын хувьд үндсэн цалингаа сарынх нь 3.5 сая төгрөгөөр тогтоох шаардлага тавьж ирсэн.  Ийм хэмжээгээр нэмэгдүүлэхэд төсөвт 3.3 их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай бөгөөд эх үүсвэрийг нь хаанаас босгох вэ гэдэг хүндрэлтэй асуудал үүсэх тул боломж тун хомс байгаа гэдэг асуудлыг Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдэж байв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen