Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ
Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар буурсан бол өмнөх сараас 0.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс буурахад төмөр замаас бусад хуурай замын тээврийн үнэ 17.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Оны эхний хагас жилд нүүрсний эрэлт багасаж, үнэ буурсан нь авто тээврийн салбарын орлого 28.6 хувиар буурахад мөн нөлөөлжээ. Харин VII, VII сараас нүүрсний эрэлт сэргэснээс гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор борлуулалт нь эхний зургаан сарын дундажтай харьцуулахад 1.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Bloomberg