Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг онгоцны үйлдвэрлэлийг зогсооно

Дэлхийн хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг онгоцны үйлдвэрлэлийг зогсооно

 

Европын “Airbus” компани дэлхийн хамгийн том зорчигч тээврийн “Airbus A380” нисэх онгоцныхоо үйлдвэрлэлийг зогсоож, 2021 он гэхэд нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргажээ. Арабын Нэгдсэн Эмират улсын “Emirates” компани нисэх онгоцны захиалгынхаа жагсаалтыг 162-123 болгож бууруулсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.

“Энэ шийдвэрийн үр дүнд “А380”-н ихээхэн тооны гүйцэтгээгүй захиалга байхгүй учир үйлдвэрлэлийг дэмжих үндэслэл бидэнд алга. Энэ нь 2021 он гэхэд нийлүүлэлтээ зогсооход хүргэнэ” гэж Airbus компанийн Ерөнхий захирал Томас Эндерсхэлсэн байна.

“А380” нь олон жил нислэгээ үйлдсээр байхыг мартах учиргүй бөгөөд компани “A380”-н операторуудад бүрэн дэмжлэг үзүүлнэ” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.

“Airbus A380” нь дэлхийн хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг юм. Уг хөлгийн хамгийн дээд багтаамж 853 хүн, хөөрөлтийн хамгийн дээд жин 575 тонн, далавчны далайцын хэмжээ 79,7 м ба буухгүйгээр 15 200 км хол зайг туулах чадвартай. Нислэгийн үеийн дээд хурд нь 945 км/цаг юм. “Airbus A380”-ын анхны нислэг 2005 оны 4 дүгээр сарын 27-нд болж байжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen