Дэлхийн II дайны үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ

Дэлхийн II дайны үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ

 

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн II дайны үед Номхон далайн өмнөд хэсэгт живсэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоцны үлдэгдлийг судлаачдын баг олж илрүүлсэн байна.
“USS Hornet” загварын нисэх онгоц тээгчийг Соломоны арлуудын зүүн хэсгээс далайн 5400 орчим метрийн гүнд байхад нь олжээ. Уг хөлөг онгоц нь АНУ-аас Японы арлуудад өгсөн агаарын довтолгооны үеэр гол үүрэг гүйцэтгэж байсан ажээ.
“Hornet” хөлөг онгоцыг 1941 оны 10 дугаар сард барьж дууссан бөгөөд 1942 оны дөрөвдүгээр сард уг хөлөг онгоцноос “16 B-25” загварын бөмбөгдөгч онгоцнууд Японд агаарын цохилт өгөхөөр хөөрч байсан байна.
 
 
Энэхүү хөлөг онгоц нь 1942 оны 10 дугаар сард Японы агаарын цохилтод өртсөний улмаас сүйрч живжээ. Түүнчлэн уг онгоц нь Дэлхийн II дайны үед Японы эзэн хааны цэргийн хүчний сөнөөсөн АНУ-ын сүүлийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц ажээ.
“Хөлөг онгоцны энэхүү үлдэгдэл нь дайны үеэр амь насаа алдсан цэргийн албан хаагчдыг дурсан санаж, өнгөрсөн түүхээсээ суралцахад ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна” гэж судалгааны багийн ахлагч Роберт Крафт хэлсэн байна.
Дашрамд дурдахад, энэхүү судалгааны баг нь “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллены санаачлан байгуулсан сангийн үйл ажиллагааны нэг хэсэг ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen