ГИТЛЕРИЙН НУУЦЛАГ ШУМБАГЧ ОНГОЦЫГ 73 ЖИЛИЙН ДАРАА ИЛРҮҮЛЛЭЭ
73 жилийн дараа дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр нацист Германы эрх баригчдыг Өмнөд Америк руу тээвэрлэж явах замдаа сүйрсэн хөлөг онгоцыг илрүүлжээ. Шумбагч онгоц Данийн Скаген хотоос хойд зүгт 10 милийн зайд байжээ. Далайн гүн хэмжигч төхөөрөмж шумбагчийг 123 метрийн гүнд байгааг зааж байгаа юм байна. Албан ёсны бичиг баримтад өгүүлснээр, хөлөг онгоц сүйрэх үед дотор нь баг 58 хүн байсан гэдэг.
Шумбагч онгоц Норвегийг чиглэж байх замд 1945 оны тавдугаар сарын 6-ны өдөр Британийн B-24 Liberator бөмбөгдөгч онгоцны бөмбөгдөлтөд өртөн сүйрсэн гэх боловч үлдэгдлийг нь одоо болтол олоогүй байсан юм.